
Нэгэн гоё өгүүллэг хүргэе. Залхууралгүй уншаарай үнэхээр гоё кк. (Copy хийгээгүй би өөрөө шивэв. Сургамжит өгүүллэгүүд номноос... )
Түүнтэй анх танилцсан үе... Дунд сургуулийн сурагч дөнгөж 14 настай байсан юм. Харин түүний насыг надаас бүү асуу. Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдралд бүгд л намайг дэндүү балчир байна гэцгээж байсан ч ийм хариьцаанд нас чухал биш гэж боддог байлаа. Анхандаа уг нууцаа дотны найзууддаа л дэлгэв. Зөвхөн түүнтэй сэтгэлээ баясгадаг байлаа. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Гэрийнхнээсээ тас нуулаа. Эхэндээ хүнгүй гөзөрт цөөхөн удаа уулздаг байснаа сүүлдээ байнга цуг байдаг боллоо.
Тийм ээ би түүнд хайртай байлаа. Гэсэн ч "Үгүй ямар бариад хүлчихсэн биш дээ, хүссэн үедээ хаяна" гэж боддог байлаа. Гэрийнхнээсээ тэр тусмаа ээжээсээ их айдаг байсан боловч нэг удаа түүнтэй орондоо хамт байж байгаад баригдсан юм. Ээж минь уурласан ч үгүй, загнасан ч үгүй. Харин баахан сургаал айлдав. Түүнтэй байхыг минь бүү хориглооч хэмээн ээжээсээ би зөндөө гуйлаа.
Хэдэн жилийн дараа бид бие биедээ, чухамдаа би түүнд хэт татагдсан байж билээ. Харин би түүнд үнэхээр сонин биш байсан юм. Би түүнд бүхнээ зориулдаг байлаа. Тэрбээр надад зөвхөн хуурамч аз жаргал л өгдөг байв. Харин би бүх юмаа...
Түүний төлөө үргэлж хүмүүстэй муудалцаж,, түүнээс болж өвчтэй ч боллоо. Эхлээд түүнийг хайрладаг байсан бол дараа нь үзэн ядаж сурлаа. Хамт байхыг хүсэхгүй байхад минь ч тэр үргэлж надтай цуг байдаг байв. Заримдаа түүнийг хайж, олсны дараа санаж үхэх шахсан амьтан баярлан уулздаг байсан юм. Түүнээс болж гэрийнхэнтэйгээ ч муудалцав. Найзуудын маань ихэнх нь түүнийг үзэн яддаг байлаа. Заримдаа би өөрөө ч хүртэл гар хуруу, бие, үсэнд минь шингэсэн түүний үнэрийг хүртэл үзэн яддаг болов.
Уруул минь хүрэх тоолонд тэр надаас ямар нэгэн юм аваад оддог байлаа. Тэр үргэлж өнгөжин жавхаажиж байсан бол би гэдэг хүн улам муудсаар... Гэвч салж чадахгүй л байлаа. Уг нь олон удаа салахыг оролдсон ч дахин уулзсан учрал бүхэн урьдынхаасаа илүү сайхан байдаг байлаа. Түүний үгүйд байж суух маш хэцүү болж эхлээд хумсаа хэмлэж, дараа нь самар цөмнө. Хагацсанаасаа болж жин нэмж эхэлсэн юм.
Магадгүй та итгэхгүй байх л даа. Одоо ч гэсэн дэргэд минь байж л байна. Гэвч та бүхнийхээ өмнө андгай тангараг өргөж, түүнээс хагацья. "Нэг бол тэр намайг үгүй хийнэ, эс бол би тамхийг хаяна..."
(Одоо та дахин нэг уншина уу.)


Ene chin harin yamar dogdluultsan uguulleg ve. Gehdee umnu ni unshij bsan yum shig sanagdchlaa. Tamhi gedgii ni medeel yag umnu ni unshij bsanaa sanadag gejiishde... Ehleed ug ni yamar romantic yum be uhaanii yum bodool unshij bsan chin etssiin muchid huvirchlaa!!! Bas l sergelen setgesen bna shde. ^cute^
ReplyDeletehehehe. Sonirholtoi bailaa. Tamhi tataj ehlej baigaa hymyysiig haraad "chotgor goimond durlav" gej heleh ih durtai. Herev bi ooroo tamhind orson bol yag l ene yg tohiroh baisan baihdaa
ReplyDeleteХахаха. Юув дээ? Дахиж уншихаас хэхэхэ. Шивээд оруулсанд тээнкс.
ReplyDeletehaha nadad gun zoriulsan beesht daanj bi salj jadahguimdaaa andaa..
ReplyDeleteyooo yu b chaawaasdaa yaasan dajgui hosuud b gesn chn ain shaal t1 iin mani metiin yumnuudad zoriulsan yumuu haha
ReplyDelete